Хүүхдийн спортын VI наадмын нээлт болно

Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тоглолт энэ сарын 7-нд Улаанбаатар хотноо эхэлсэн. Тэмцээн 34 төрлөөр энэ сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын 22 байршилд болох бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн 834 сургууль, 546 спорт клубуудын 6000 орчим өсвөрийн тамирчид оролцож байна. Тэмцээний хүндийн өргөлтийн дүн гарсан байгаа бол бусад тэмцээнүүд үргэлжилж байгаа. Өнөөдөр Буянт-Ухаа ордонд Монголын Спортын хүүхдийн VI наадмын нээлтийн үйл ажиллагаа 11.00 цагт болно.

Хүндийн өргөлт дүнгээ гаргаад байгаа бол өнөөдөр буудлага, сагсан бөмбөгийн 3х3, 5х5, чөлөөт бөхийн тэмцээнүүд эхэлнэ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.