М.Пүрэвтунгалагийн аав: Дасгалжуулагч Б.Баттулга Э.Сумъяаг тэмцээнд оролцуулахын тулд охиныг минь дарамталсан

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан тамирчин М.Пүрэвтунгалаг Дэлхийн аваргад явах боломжгүй болсон талаараа аав ээжийнхээ хамтаар “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр /2019.09.09/ мэдээлэл хийлээ.

М.Пүрэвтунгалаг 2019 оны Чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 57 кг-ын жинд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 53 кг-ын жинд тус тус түрүүлж, насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх эрхээ авчээ. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооноос бэлтгэл дутуу гэж үзэн оронд нь ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргажээ.


Тамирчин М.Пүрэвтунгалагийн аав “Охин минь энэ жил залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн. Гэтэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга Э.Сумъяаг тэмцээнд оролцуулахын тулд охиныг минь дарамталсан. Би Б.Баттулга дасгалжуулагчтай утсаар ярихад Б.Баттулга “Танай хүүхдийн бэлтгэл дутуу байгаа” гэсэн. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч хүн, тамирчдынхаа бэлтгэлийг хангах учиртай албан тушаалтан тэгж хэлээд сууж байж болох уу. Шахаад байгаа Э.Сумъяа нь энэ жил УАШТ-д жингийн улмаас хасагдсан. Ийм шударга бус байж болох уу. Б.Баттулга миний охиныг дарамталсан. Охиныхоо оронд Э.Сумъяаг лав өрсөлдүүлэхгүй” гэв.

Тамирчин М.Пүрэвтунгалаг“Би Э.Сумъяа эгчтэй бэлтгэл хийх гэж оролдсон. Бэлтгэлийн үеэр намайг зогсоож байгаад “Хүний өмнөөс битгий арсалдаад байгаарай” гэсэн. Тэгэхээр би яаж бэлтгэл хийж чадах вэ дээ” хэмээн ярив.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …