Видео: “Тэсийн Голын Монголчууд” кино олон улсын кино фестивальд шалгарлаа

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо, Тэгт Тойрог кино компанийн хамтран бүтээсэн “Тэсийн Голын Монголчууд” кино олон улсын кино фестивальд шалгарсан байна. Тодруулбал, Дэлхийн олон улс орнуудын мал маллагаа, мал аж ахуй эрхлэх амьдралын хэв маягийг олон нийтэд таниулах зорилготой “Perspectives on pastoralism” буюу “Мал аж ахуйн чиг хандлага” нэртэй олон улсын кино фестивальд Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо, Тэгт Тойрог Кино компанийн бүтээн олны хүртээл болгосон “Тэсийн Голын Монголчууд” кино шалгарчээ.
Тус кино фестивальд дэлхийн олон орны чадварлаг уран бүтээлчдийн баримтат болон түүхэн төрлийн олон кино өрсөлдсөнөөс “Тэсийн Голын Монголчууд” киноны зураг авалтыг “маш өндөр төвшинд хийсэн” хэмээн шүүгчид онцолсон байна.

Фестивалиас шалгарсан кинонуудыг зохион байгуулагчид Герман болон Бельги улсад зохион байгуулагдах Мал Аж Ахуйн олон улсын үйл ажиллагааны үеэр олон нийтэд таниулж, киноны талаарх мэдээллийг оролцогчдод хүргэх юм.

 

 

Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …