Э.Оюунболдын нэхэмжлэлийг өнөөдөр хэлэлцэнэ

Улсын аварга Э.Оюунболдын гаргасан Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй гомдлыг Захиргааны хэргийн шүүх маргааш хэлэлцэнэ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан улсын аварга Э.Оюунболд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 30-нд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг  өнөөдөр хэлэлцэнэ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.