Даншиг наадамд зодоглох бөхчүүдийг өнөөдөр бүртгэнэ

“Даншиг наадам-Хүрээ цам-2019” шашин соёлын наадам энэ сарын 9-нд болно. Дотоод гадаадын жуулчдын дунд хүлээлт үүсгэсэн эл наадмын үеэр цам харайхаас гадна 256 хүчит бөх барилдах юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр /2019.09.06/эхэлж байна.  Бөхчүүд иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зурагтай ирж бүртгүүлэхийг наадмын зохион байгуулагчид сануулжээ. Энэ жил  Даншиг өргөх ёслолыг Монголын  Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс бие даан зохион байгуулж байгаа.

Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохиогдож буй даншиг өргөх ёслолын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог.  Мөн цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлнэ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.