Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв

Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль Дорноговь аймагт зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллага, сайн дурын хэсгүүдийг  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Захирамжаар 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 09:00 цагаас 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.

Энэ удаагийн олон улсын сургалт, дадлага сургуулийг “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын, академик болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах дууриалган үзүүлэх дадлага сургууль болон орон нутгийн гамшгаас хамгаалах  бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшиг, аюулт үзэгдэл ослын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах удирдах бүрэлдэхүүний  команд штабын сургууль гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдана.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …