Ц.Мөнх-Оргил тэргүүтэй гишүүд яагаад улс орны хөгжлийн эсрэг зогсож байна вэ?

Үндсэн хуулийн 2 дугаар хэлэлцүүлэг чуулганаар ид дундаа үргэлжилж байна. Өчигдөр УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд нь танхимын сайд нараа өөрөө бүрдүүлдэг байх заалтыг дэмжих эсэхээр хэлэлцээд харамсалтай нь энэхүү заалт дэмжигдээгүй. 62 гишүүдийн санал нэгдэн өргөн бариад байсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр “УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдийг томилохгүй, харин Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д танилцуулна” гэдэг заалт байсан нь уг төслийн гол заалтуудын нэг. Эдүгээ манай улс парламентын засаглалтай гэгдэж байгаа боловч үнэндээ хагас парламентын хагас ерөнхийлөгчийн засаглалтай улс.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлага шиг Ерөнхий сайд нь хамгийн хүчгүй засаглалтай улс юм. Энэхүү гажууд тогтолцооноос болж Монгол улсын засгийн газрууд үеийн үед тогтворгүй байсаар ирсэн. 1992 оноос хойш 4 жилээ бүтэн сууж, бүрэн эрхээ хэрэгжүүлж үзсэн Засгийн газар Монгол улсын түүхэнд байхгүй байна. Гэтэл Ц.Мөнх-Оргил тэргүүтэй гишүүд энэхүү гажуудлыг засах заалтыг эрс эсэргүүцэж байна. Түүний хэлж байгаагаар “Парламентын засаглалтай юм бол Засгаа парламентаасаа сонгох нь зөв” гэнэ. Яг энэ жишгээр явдаг улс орон дэлхий дээр ганц хоёрхон байдаг. Энэ үнэхээр тийм сонгодог хувилбар байсан юм бол дэлхийн бусад парламентын засаглалтай улс орнууд засгийн сайд нараа парламентаараа батлуулдаггүй юм бэ? Өнгөрсөн 27 жилийн хугацаанд энэ бол буруу тогтолцоо юм гэдгийг хангалттай харуулсан. Харин яагаад Ц.Мөнх-Оргил тэргүүтэй гишүүд энэхүү буруу тогтолцоог батлуулахаар улайран дайрна вэ? Тэд магадгүй өөрсдийнхөө MCS-ийн гэх тодотголтой сайдыг заавал Засгийн газарт оруулдаг байхын тулд парламентаасаа сонгодог байхыг хүсээд байна уу гэх яриа цахим сүлжээгээр явж байна.

Бүгд л улс төрийн хүрээнд шивэр авир ярьдаг.  Ерөнхий сайдыг өөрийнх нь асуудлыг шийдэхгүй бол огцруулна шүү гэж дарамталдаг. Хэрэв манай “фракц”-ын тэр хүнийг тийм салбарын сайд болгохгүй бол өөрийг чинь Ерөнхий сайдад дэмжихгүй шүү. Эсвэл эргээд огцруулна шүү гэдэг дарамт, шантааж үе үеийн засгийн газарт тохиолдож ирсэн нь нууц биш.  Нөгөө талаас Ерөнхий сайд өөрөө сайдаа томилоогүй учраас нэг баг болж, нэгдсэн бодлоготой явдаггүй. Ерөнхий сайд өөрөө засгаа бүрдүүлээд өөрөө сайддаа шууд хариуцлага тооцоод өөрөө эргээд кабинетаараа хариуцлагаа хүлээх энэ зарчим л аливаа засгийн газрыг хамгийн бат бөх, тогтвортой байлгадаг юм байна гэдгийг дэлхийн нийт хүлээн зөвшөөрч практиктаа өргөн ашигладаг.  Бичигдээгүй энэ л дүрмийг биелүүлж чадаагүй учраас Засгийн газрыг унагаах амархан болж, улс төрийн нам, бүлэглэлийн  ашиг сонирхлын зөрчилд өртчихдөг. Монгол улсын хөгжлийн бодлого тогтворгүй байсны ч гол шалтгаан энэ юм. MCS-ийн хувьцаа эзэмшигч Ц.Мөнх-Оргил  хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа  “Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг огцруулах маш хэцүү болж байна” хэмээн учирласан өнгөөр улайран зүтгэж байна.

Ц.Мөнх-Оргил мэтийн нэр бүхий  гишүүд яагаад ийнхүү улс орныхоо тогтвортой хөгжлийн эсрэг зогсоод байгаад олон хүн гайхаж байна. Эцэст нь түүний муйхарлал мунхаглалын балгаар өчигдөр хэлэлцсэн чуулганаар ерөнхий сайд  Засгийн газраа бүрдүүлдэг байх санал дэмжигдсэнгүй, уналаа.  Уг нь дэмжигдсэн бол Монгол төрийн тасралтгүй хөгжил, улс төрийн тогтвортой байдалд асар их үүрэгтэй санал байсан юм.         

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.