Б.Батмөнх: Хөл бөмбөгт өөрийгөө зориулж чадах л юм бол хөл бөмбөг чамд буцаагаад юм болгоныг өгч чадна 

Дэрэн ЭфСи клубын багийн ахлагч Б.Батмөнхтэй ярилцлаа. Хөл бөмбөгийн спортоор 11 дэх жилдээ хичээллэж байгаа тэрээр “Мазала” дээд лигийн хамгийн залуу багийн ахлагч юм. Одоогоор ШУТИС-д Барилгын менежментийн чиглэлээр сурч байгаа түүний хөл бөмбөгийн нэгээхэн хэсэгтэй танилцацгаая.


– Хөлбөмбөг тоглож эхэлсэн үеэс тань яриагаа эхэлье? Бусад спортоос яагаад заавал хөл бөмбөг гэж?

– Би яармагт амьдардаг. Тэгээд гудамжинд ах нар дандаа хөл бөмбөг тоглож байдаг. Тэгээд ах нартайгаа тоглосоор байгаад дуртай болсон. Клубт элсэж ороод тоглосон үе гэвэл би 75-р дунд сургуульд сурдаг байсан. Гарьдаа багш манай биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Тэгээд Дэрэн Сумида гээд Японтой хамтарсан клуб байгуулагдах гэж байна тийшээ очоод шалгуулаад, бэлтгэлд нь хамрагд гээд Дэрэн клубт элсэж байлаа.

– Олон жил спортоор хичээллээд явж байна. Хэнээс үлгэр жишээ авдаг вэ?

– Мэдээж Гарьдмагнай. Гадаадаас гэвэл багаасаа Ливерпүүл клубыг дэмждэг байсан. Тэгээд хагас хамгаалагч нар Жирард, Лампфорд, гээд л бүр анх тоглохдоо бол Торанс гэж хардаг байсан. Гоол хийдэг болохоор нь тэр л дээ. Сүүлдээ өөрөө тоглоод хагас хамгаалагчийн байрлалд тоглоод ирсэн чинь байрлалынхаа шилдгүүдийг хардаг болсон.

– Таны бодлоор хөл бөмбөгийн спорт бага насны хүүхдүүдийн төлөвшилд яаж нөлөөлдөг гэж боддог вэ? Өөрөө багаасаа хөл бөмбөг тоглож өссөн, өссөөр байгаа хүний хувьд?

– Ер нь юмаа төлөвлөөд сурчихдаг. Би хичээлээ энэ цагтаа хийж амжихгүй бол бэлтгэлээ хийж чадахгүй зэрэг аль нэгийг нь хаяхгүйн тулд асар их төлөвлөгөө хэрэгтэй. Хөл бөмбөг өөрөө багийн спорт. Хүмүүстэй хамтарч ажиллаж сурна. Мөн муу юмнаас хол байдаг юм шиг санагддаг. Хөл бөмбөг тоглосноор хүүхэд буруу зам уруу оролгүй, зөв төлөвшилттэй болдог байх.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …