Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй ЗУРГААН компанийг Прокурорын байгууллагад өглөө

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.09.05/ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ.


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: ЗГХЭГ-аас Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хоёр албан бичиг явуулж байна.

Өнөөдөр Прокурорт хандаж буй шалтгаан нь “Төрийн эрх ашгийг хамгаалж, төрийг төлөөлж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг бүхий хуулийн субъект бол Монгол улсын Ерөнхий прокурор юм.Өмнө нь ийм байдлаар хандсан тохиолдол гарч байгаагүй бөгөөд анхны тохиолдол энэ болж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй байдлыг төрд хохирол учруулж байгаа гэж үзэж байгаа. Иймд Прокурорын байгууллагад нэр бүхий зургаан компанийг монгол төрд хохирол учруулж байна гэж үзэн, Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэдэг үндэслэлээр хандаж байна.

Үүнд:

Эрэл” ХХК

“Хөтөл” ХХК,

“ТОСК” ТӨҮК,

“Монгол драй милк”

“Кью Эс Си” ХХК

“Капитал банк” гэсэн зургаан компанийг прокурорын байгууллагад өгч байна.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

-Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ- Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн …