2018 оны тэтгэвэр, тэтгэмж аваагүй иргэдийн мөнгө олгогдож эхэллээ


Нийслэлийн төсвөөс санхүүжигдэх тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлт тусламжийн 2018 оны санхүүжилтийг харьяа дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдийн “Төрийн сангийн данс”-д шилжүүлжээ.

Өнгөрсөн онд тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлтийн санхүүжилт дууссан тул дээрх халамжийн мөнгөө аваагүй иргэдэд нөхөн олгож байгааг Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн онд сувилал, амралтад амарсан ахмад настны хөнгөлөлт, протез, ортопед болон тусгай хэрэгслийн үйлчилгээ, асаргааны тэтгэмжээ аваагүй иргэд халамжийн мөнгөө нөхөн авах юм.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2018 оны халамжийн мөнгө банкнуудад орсон байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.