“Их Монгол Улсын соёлын өв, нангиад соёл иргэншлийн ул мөр” үзэсгэлэн дэлгэгдэнэ

Энэ сарын 9-нөөс арваннэгдүгээр сарын 9-нийг хүртэл хоёр сарын турш Монгол Улсын Үндэсний номын сан, Тайванийн Төв номын сантай хамтран дөрвөлжин үсэг зохиогдсоны 750 жилийн ойд зориулан “Их Монгол Улсын соёлын өв, нангиад соёл иргэншлийн ул мөр” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулна.

Тус үзэсгэлэнд Монголын түүхийн тулгар сурвалж бичгүүд болох Монголын Нууц товчоо, Хар татаарын бүрэн тэмдэглэл, Их Юан улсын нэвтэрхий хууль зэрэг 27 нэрийн 44 ширхэг ном судар, Монголын найман их хааны хөргийг олон нийтэд сонирхуулна.

Мөн Их Монгол улсын үеийн 22 пайлуур хөшөөний дардас мөн нангиад соёл иргэншилтэй холбоотой 50 гаруй бичиг ном нийт 124 онц сайн чанарын E-copy(факсимили) хуулбарын үзмэрийг дэлгэнэ хэмээн Монголын үндэсний номын сангаас мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …