“IGX Энтертайнмент” шинэ хамтлагийн уран бүтээлчдийг гадаад улсад бэлтгэнэ

Энтертайнмент медиа салбарын энтрепренер, загвар өмсөгч О.Билгүүн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Нацагдорж \Naki\ нар хамтран “IGX” энтертайнментийг нээжээ. Тэд “IGX” энтертайнментийг үүсгэн байгуулахын тулд багагүй судалгаа, шинжилгээ хийсэн байна.
Энтертайнментийг үүсгэн байгуулагч О. Билгүүн K-Pop урлагийг дэлхийн урлаг болгож буй Өмнөд Солонгос улс болон Сингапур улсын энтертайнменттай уулзаж туршлага судалж, хамтын ажиллагаа хийх үндсээ тавиад иржээ.

Мөн тус энтертайнментийг үүсгэн байгуулагч дуучин, продюсер Наки барууны орнуудад судалгаа, шинжилгээ хийж энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагаар зочилсон байна.
“IGX Энтертайнмент”-ийн үйл ажиллагаа залуучуудад зориулагдах бөгөөд хамгийн эхний ажил нь хамтлаг байгуулах аж. Тэд эрэгтэй, эмэгтэй хамтлаг бий болгохоор сонгон шалгаруулалтаа удахгүй зарлах гэж байгаагаа мэдэгдлээ.
Хамтлагт тэнцсэн уран бүтээлчдийг маш том шагналын сан хүлээж байгаа бөгөөд “IGX” энтертайнмент болон гаднын энтертайнмент байгууллагад бэлтгэгдэх боломж бүрдэх юм.

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …