Ц.Нямдорж: Чуулганы хуралдаанд ирэхгүй байгаа баян цатгалан гишүүдээ дууд

УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Тэгвэл Үндсэн хуулийн төслийн хоёрдох хэлэлцүүлгийг хийж байгаа энэ үед гишүүдийн ирц хангалтгүй байгааг УИХ-ын гишүүн, Хууль зүйн Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шүүмжиллээ.


Тэрээр чуулганы хуралдаанд, “Амин чухал эрх ашиг ярихаар яагаад алга болдог юм. Яагаад 10.00 цагт хуралдаа ирж чаддаггүй юм. Бүтэн гурван жил унтлаа. Ирэхгүй байгаа гишүүдээ ирүүлээч. Хэн болчихсон юм. Үндсэн хуулийн асуудал хэлэлцэхийг мэдсээр байж Д.Ганболд онгоцонд суугаад алга болсон байна. Ш.Раднаасэд, Ч.Хүрэлбаатар нар бол аргагүй шалтгаантай. Бусад нь яагаад ирэхгүй байгаа юм. Энэ хэдэн юмнаас болж О.Баасанхүүгээр өдөр болгон бичлэг хийлгэж, Д.Пүрэвдоржид өдөр болгон загнуулж байна.

Ганц удаа сонгогдоод Ерөнхий сайд болдог, сонгогдоогүй байж сайд болдог. Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, аав нь ээж нь УИХ-ын гишүүн байсан О.Содбилэг хаачсан юм.

Хүний өмнөөс ичих чинь ямар хэцүү юм. МАН-ын парламентын бүрэлдэхүүн ийм сахилга сул байсныг 30 жилийн хугацаанд үзээгүй юм байна. Албан тушаал ярихаар хамгийн түрүүнд ирдэг хэр нь өнөөдөр алга. Ерөнхийлөгчөөс бусад нь энд сууж байх ёстой.

Саяны нэр дуудсан баян цатгалан гишүүдээ дууд. Мөнгөндөө аархаад байгаа юм уу. Өөрсдийнх нь хөдөлмөрлөж олсон мөнгө биш л дээ. АН эрх барьж байхад ирц бүрдэхгүй ингээд л хэрэлдээд суудаг байсан. МАН-ын үед бас л ирц бүрдэхгүй боллоо.

МАН-ын нэр дээр шинээр гишүүн болсон 40 гаруй гишүүн байна. Та нар биднийг явсны дараа яаж төрийг авч явах юм. Албан тушаал, мөнгөнөөс өөр бодох юм алга Шөнөжин баардаад явдаг юм уу, юугаа хийгээд яваад байгаа юм. Өглөө цагтаа ирэхгүй унтаад алга болчих юм. Цалгар назгаар байдал чинь олон түмний дунд парламентын нэр хүндийг унагаж байна. УИХ-ын дарга шаардлага тавь. Тусгай, дархан эрхтэй нэг ч гишүүн байхгүй. Намайг загнаж байна гэх байх. Би загнаж байна. Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин бид хэдэд загнах эрх нь бий” хэмээн ярилаа.

 

 

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Иргэн says

    Их ч бага ч 3 сая арт тумнээс яагаад заавал ур удмаар нь сонгох естой юм бэ гэдгээ бодье сонгогчид минь

  2. IH ORONCH says

    Jorlongiin nogoon nyamdorj

  3. Anonymous says

    тэр хэн гэнээ Содбилэг ээ. тийм хүн байдаг гэдгийг сонссон л юм яг яадаг хүн бэ. дээр нь тэр Номтойбаяр гээд байгаа тийм дээрхэлхүү юмнуудаа зайлуулаач эргүүлэх татахаад зайлуулаач новш

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.