Соёл, урлагийн ахисан түвшний сургалт, солилцооны хөтөлбөр зарлагдлаа

“СОЁЛ УРЛАГИЙН МЕНЕЖМЕНТ МОНГОЛД”

Соёл, урлагийн удирдлага, менежмент, залуу манлайлагчдын мэргэжил дээшлүүлэх ахисан түвшний сургалт, солилцооны хөтөлбөрт хамрагдах соёлын ажилтан, менежерүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

ХӨТӨЛБӨРИЙН АЛБАН ЁСНЫ ДЭМЖИГЧ:

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам,

Соёл урлагийг дэмжих сан

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ:

“Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ,

ХБНГУ-ын “Institute for Arts and Media Economics” (IKMW)

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Соёл, урлагийн салбарын байгууллагын менежмент, удирдлага, хүний нөөцийн ур чадварыг олон улсын мэргэжлийн аргазүйгээр дээшлүүлэх замаар соёл, урлагийн дэд бүтэц, түүний тогтвортой хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлж тэлэх явдал юм.

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА:    

Соёл, урлагийн менежмент, удирдлага зүй, стратеги төлөвлөгөө, соёлын бодлого, соёлын өв, хууль эрхзүйн хүрээ, маркетинг, олон улсын харилцаа хамтын ажиллагаа, үзэгч, олон нийтийн хөгжлийн асуудал ба урлагийн боловсрол, соёлын болон бүтээлч үйлдвэрлэл, кластерууд, төсөв, санхүү, сан бүрдүүлэлт, хяналт шинжилгээ гэх мэт.

ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХ ХУГАЦАА:

2019 оны 09 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын 31

ХАМРАХ БАЙГУУЛЛАГУУД:       

Театр болон тайзны урлаг, музей, дүрслэх урлаг, соёл, урлагийн олон талт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, урлагийн зах зээл, соёл урлагийн сан болон нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд.

ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ:

Улаанбаатар, Берлин хотноо зохион байгуулах 7 долоо хоногийн сургалтын төлбөрийн санхүүжилтийг БСШУСЯ, Соёл Урлагийг дэмжих сан болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” ТББ хариуцна.

Аяллын зардал /Берлин хотод 7 хоног байрлах зочид буудал, хоол унаа Улаанбаатар – Берлин – Улаанбаатар зорчих онгоцны 2 талын тийз/-ыг оролцогч тал /байгууллага, ажил олгогч эсвэл хувь хүн/ хариуцна.

НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:

2019 оны наймдугаар сарын 13-30,

МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА:

2019 оны наймдугаар дугаар сарын 30 (23:59 цаг)

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:

I шат: 2019 оны 08 дугаар сарын 30 – 31-ний хооронд, Улаанбаатар хот (зөвхөн анхан шатанд шалгарсан мэргэжилтнүүдийг и-мэйлээр хаягаар дараагийн шат болох ярилцлагад урих болно.)

II шат: 2019 оны 09 дүгээр сарын 02–03-нд, Улаанбаатар хот (ганцаарчилсан ярилцлага)

Сонгон шалгаруулалт нь ХБНГУ-ын “Institute for Arts and Media Economics” (IKMW) -ын захирал Проф. Др. Клаус Зийбэнхаарын удирдлага дор явагдах ба шалгарсан 10-12 мэргэжилтэн 9, 10 дугаар саруудад Улаанбаатар болон Берлин хотноо хөтөлбөрт хамрагдана.

Проф. Др. Клаус Зийбэнхаар нь ХБНГУ-ын соёл, урлагийн салбарын менежер, удирдлагуудыг сүүлийн 30 жил бэлтгэн мэргэшүүлсэн, 2009 оноос хойш БНХАУ-ын залуу манлайлагч, менежерүүдийг сурган хоёр улсын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй туршлагатай болно.

ОРОЛЦОГСДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Салбартаа 2-оос дээш жил менежмент, удирдлагын албанд ажилласан байх
  • Менежмент, удирдлага зүйн ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ дээшлүүлэх, хувь хүний хөгжил, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх.
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй ба герман хэлтэй бол давуу тал болно.
  • 40-өөс доош насны хүмүүс хамрагдана. / *онцгой тохиолдолд үл хамаарна./

ӨРГӨДӨЛ (АНГЛИ БА МОНГОЛ ХЭЛ ДЭЭР):

  • Өргөдлийн маягтыг бөглөх
  • Өөрийн намтар (CV, цээж зургийн хамт)
  • Эзэмшсэн боловсролын дипломын хуулбар
  • Өргөдөл (хөтөлбөрт хамрагдахыг хүсэж буй шалтгаан, одоогийн эрхэлж буй ажлын талаар, хөтөлбөрт хамрагдсаны дараах хувийн төлөвлөгөө, өөрийн байгууллагын бодлого, зорилго, зорилт, олон улсын хамтын ажиллагааны талаар тусгах)
  • Ажил олгогч болон салбарын байгууллагуудаас ирүүлсэн тодорхойлолт (оролцогчийн онцгой чадвар, боломжит ур чадвар, давуу чанар зэргийг тусгах)
  • Ажил олгогчийн албан тоот (ажил олгогч нь мэргэжилтнийг хөтөлбөрийн хугацаанд ажлаас бүрэн чөлөөлж хөтөлбөрийн дараа ажилд нь эргүүлэн авах, ХБНГУ-д хэрэгжих хөтөлбөрийн хэсгийн аяллын зардлыг (онгоцны тийз, зочид буудлын төлбөр, хоол унааны зардал) бүрэн хариуцах талаар тусгах).
  • Холбоо барих дэлгэрэнгүй мэдээлэл

Бүртгүүлэгч „Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө“ НҮТББ-ын вэбсайт болон БСШУСЯ-ны вэб сайтуудаас өргөдлийн маягтыг эндээс татан авч бөглөөд холбогдох материалуудын хамт тавигдсан шаардлагын дагуу  info@artsandmediaconsulting.org  и-мэйл хаягаар 2019 оны 08 дугаар сарын 30-ны 23:59 цагийн дотор ирүүлнэ үү.

Сонгон шалгарсан оролцогсод ирүүлсэн материалуудын эх хувийг авчрах шаардлагатай.

Эх сурвалж: БСШУСЯ

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.