БНХАУ-ын шилдэг 10 кино үнэ төлбөргүйгээр үзэгчдийн хүртээл болно 

Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээнд гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тэгвэл энэхүү арга хэмжээний хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шилдэг 10 уран сайхны киног Tengis Cinema, Urgoo Cinema, Gegeenten Entertainment Center, iCinema кино театруудад Монгол хэлээр үнэ төлбөргүйгээр үзэгчдэд хүргэхээр  болсон байна.

 

Г.Нараа

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.