Э. Лхагвадулам, Х. Ивээл нар “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцжээ

Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын дөрвөн настай охин Х.Ивээл ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт уригдсан тухай бид мэдээлсэн билээ.
Тэгвэл ОХУ-ын Россия-1 сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт аавынхаа хамт Москвад очиж, тус нэвтрүүлгийн зураг авалтад амжилттай оролцжээ.

ОХУ-ын Россия-1 сувгийн “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгээс өнгөрсөн зургадугаар сард “Ивээлийн найзууд” цэцэрлэгийн оюун ухааны тамирчин дөрвөн настай Х. Ивээлийг энэ сарын 8-наас 12-ны өдөр ОХУ-ын Москва хотноо “Россия-1” сувгийн “Удивительные люди” (“Amazing People”) шоу нэвтрүүлэгт оролцож, тархины гайхамшигт чадвараа үзүүлэхийг урьж байна” гэсэн үгтэй урилга ирүүлжээ.

Тус нэвтрүүлгийн хамт олон Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, Өсвөрийн дэлхийн аварга, Дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадуламд мөн урилга хүргүүлсэн аж. Тэрбээр энэ сарын 10-ны өдөр даалгавраа 100 хувь гүйцэтгэн Оросуудыг гайхшруулсан байна. Э.Лхагвадулам, Х. Ивээл нарын оролцсон нэвтрүүлэгт ирэх есдүгээр сард цацагдах аж.

“Гайхалтай хүмүүс”шоунд өнгөрсөн жил Монголын оюун ухааны академийн ихэр тамирчин болох дэлхийн аварга эгч, дүү Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож, 1200 сарнайг таван минутад тогтоож, дээрх нэвтрүүлгийн зочид болон үзэгчдийг гайхшруулсан билээ.

Г.Нараа

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.