Р.Сэддорж: Жолооч нарынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд түргэн тусламжийн машин худалдан авлаа

Тавантолгой ХК нүүрс тээвэрлэлт хийж буй жолооч нарын эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч эмнэлгийн анхан шатны үзлэг хийх, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий тусгай тоноглол бүхий автомашиныг худалдан авлаа.

Тодруулахаар Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддоржтой ярилцлаа

-Тавантолгой хувьцаат компани хэдэн мянган жолооч нартаа зориулж энэхүү автомашиныг худалдан авч байна?

-Манай компани эмнэлгийн тусламж үйлчилгээний иж бүрэн тоноглолтой машиныг худалдан авч нүүрс тээвэрлэдэг 14 мянган жолооч нарын эрүүл мэндийг анхаарч ажиллахад бэлэн болж байна. Өмнө нь пургон машинаар зам дээр явж байсан жолооч нарт түргэн тусламж үзүүлж байсан бол өнөөдрөөс анхан шатны тусламж үзүүлэх тусгай тоноглол бүхий орчин үеийн Nissan маркын машинаар үйлчлүүлэх боломжтой боллоо.

Мөн хамгийн өндөр нөлөө үзүүлж байгаа ууган компани хувьд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын үед өгсөн үүрэг чиглэлийн дагуу 145 сая төгрөгөөр энэхүү автомашиныг худалдан авч нүүрс тээврийн жолооч нартаа зориулж эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ хийхээр түргэн тусламжийн жолооч, эмч нарын хамт ажилдаа гарч байна.

Энэ 14 мянган жолооч нар бол айлын өрхийн тэргүүн тиймээс эдгээр хүмүүс эсэн мэнд ажлаа хийж гэртээ харих естой. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд манай компани энэ ажлыг хийж байгаа даа баяртай байна. Цаашдаа жолооч нар маань улам боловсронгүй сэтгэл амгалан ажлаа хийж Монгол улсынхаа эдийн засагт хувь нэмрээ улам оруулж байх ерөөлийг хүргэе.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.