“Сэншивэе Монгол” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг зогсоожээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ  зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд бүхий ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна.

Энэ үеэр  улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг  нь бүрэн зогсоолоо.

Ажлын хэсгээс  “Сэншивэе Монгол” ХХК”-нд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийхийг холбогдох хуулийн дагуу гүйцэтгэж, орон нутагт хүлээлгэж өгөхийг үүрэг болгов.

Н.Цэрэнбат сайдаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт уул уурхайн олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй  ААН-ийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллан холбогдох үүрэг чигэлийг өгч  байна.


Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …