Монгол Улсаас Украйнд суух Өргөмжит консулаар Эдуард Рубан томилогджээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суухаар томилогдсон Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон байна.

Мөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцжээ. Одоогийн байдлаар 300 орчим монгол иргэн Украйнд сурч, ажиллаж амьдардаг. Өргөмжит консулын газар нээгдснээр консулын үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.

Өргөмжит консул нь Монголын болон хүлээн авагч улсын иргэн байж болно гэж Өргөмжит консулын тухай журамд заасан байдаг.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.