Цэцэрлэгийн цахим шалгаруулалтын хариуг мессежээр мэдэгдэнэ

Энэ жил цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг цэцэрлэгийн цахим бүртгэлээр бүртгэсэн. Цахим бүртгэл сарын хугацаанд үргэлжилж өчигдөр дууссан. Харин өнөөдөр цахим бүртгэлээр цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн аав ээжүүдийн утсанд “Таны хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд сонгогдсон тул …бүртгэлээ баталгажуулна уу” хэмээн мессэж ирэх ёстой. Мөн https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системийн “Шалгах” цэснээс хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн эсэхийг шалгах боломжтой.

Харин өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагагагүй бөгөөд наймдугаар сарын 26-28-ны хооронд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулна.

2019-2020 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90000 хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33000 гаруй хүүхэд, нийт 714 цэцэрлэгт 123000 гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа бөгөөд дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн явуулах бэлтгэл хийгджээ. Төрийн өмчийн цэцэрлэгт цахим бүртгэлд бүртгүүлж шинээр 18849 хүүхэд элсэх боломжтой бөгөөд шинээр 2 настай 11913 хүүхэд элсүүлэх юм байна.

Санал болгох мэдээ

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

Засгийн газрын хуралдаанаар “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн …