Сургууль, цэцэрлэгт урьдчилсан шалгалт хийж эхэлжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд мэргэжлийн боловсролын 189 сургалтын байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэлжээ.

Шалгалтаар боловсролын байгууллагуудын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, эдэлбэр газрын тохижилт, ногоон байгууламж, биеийн тамир, тоглоомын талбайг тохижуулсан байдал, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, багшийн хүрэлцээ хангамж, сургалтад хэрэглэх гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн хүрэлцээ хангамж, хамран сургах хүүхдийн тоо хамрагдалтын хувь, анги дүүргэлтийн урьдчилсан төлөв байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж бүрдсэн эсэхэд хяналт хийх юм байна.  Мөн элсэлтийн үйл ажиллагаа, сурах бичиг, номын сан, дотуур байр, хууль бус төлбөр хураамж, үдийн цай, хоол хүнсний хангамж, нийлүүлэлт хүнсний бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын тогтолцоо хэрхэн бүрдэж байгаад хяналт тавьж ажиллах аж.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …