Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 25-нд эхэлнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Япон Улсын нийслэл Токио хотод энэ сарын 25-31-ний өдрүүдэд болно. ДАШТ-Япон улсад болох бөгөөд нийт 14 жин, холимог багийн тэмцээн болж, олимпын чансааны оноо олгоно.

Дэлхийн аварга болсон тамирчин чансааны 2000 оноо, мөнгөн медальт бөх 1400, хүрэл медаль хүртсэн бөх чансааны 1000 оноо авна.

ДАШТ 2019-д зодоглох Монголын шигшээ баг

Эмэгтэй

48 кг-ын жинд М.Уранцэцэг, Г.Наранцэцэг

52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам

57 кг-д Л.Энх-Отгон

63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч

70 кг-д Ц.Энхчимэг

78 кг-д О.Мөнхцэцэг

Эрэгтэй

60 кг-ын жинд Д.Амартүвшин

66 кг-д Ё.Басхүү

73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар

81 кг-ын жинд О.Ууганбаатар

90 кг-д Г.Алтанбагана

100 кг-д Л.Отгонбаатар

+100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.