АНУ-ын цагаачлалын шинэ журам хэрэгжүүлнэ

АНУ-ын Засаг захиргаанаас сүүлийн 3 жилийн дотор 12 сар ба түүнээс илүү хугацаанд нийгмийн халамж хүртсэн гадаадын иргэдийг тус улсад зорчиход виз олгохгүй байх, тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, тус улсад хууль ёсоор байнга оршин суух ногоон карт олгохгүй байх тухай цагаачлалын шинэ журмыг 2019 оны наймдугаар сарын сарын 12-ны өдөр баталжээ.

Энэхүү журамд зааснаар гадаадын цагаач иргэн АНУ-ын Засгийн газраас олгож буй хүнсний талон, орон сууцны татаас, эрүүл мэндийн тусламж зэрэг тэтгэмжид хамрагдсан бол тус улсад хууль ёсоор оршин суух ногоон карт олгохгүй. Энэхүү журам нь ногоон карт авсан цагаач иргэд, цэргийн албан хаагч, дүрвэгчид, улс төрийн орогнол хүсэгчид, жирэмсэн эхчүүд болон хүүхдэд хамаарахгүй ажээ. Шинэ журмыг 2019 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөнө.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар

Санал болгох мэдээ

Б.Чинзориг: Аж ахуйн нэгж байгууллагууд стандартын дагуу цэвэршүүлээгүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл 2 сая төгрөгөөр торгодог

Хан-Уул дүүргийн хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт ямар байгаа талаар тус …