JCI Монгол байгууллагаас оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

JCI Монгол байгууллагаас 2019-2020 оны хичээлийн жилд дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид суралцаж буй оюутнуудад зориулсан ШИЛДЭГ ШИНЭХЭН ОЮУТНЫ “ИРЭЭДҮЙ” тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.

“Ирээдүй” төсөл нь JCI Монгол байгууллагын үндсэн төслүүдийн нэг бөгөөд НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн 4-р зорилтод чиглэсэн чанартай боловсролыг дэмжих төсөл билээ.

Тус байгууллага нь “Ирээдүй” төслийг 2017 оноос хойш гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Ирээдүй төсөл нь сурч хөгжиж эрмэлзэл, мөрөөдөл тэмүүлэл дүүрэн оюутныг дэмжиж 1-2 курсийн сургалтын төлбөрийн тэтгэлгийн дэмжлэг үзүүлж, хүсэл зорилгынхоо дагуу сайн суралцах, цаашлаад сайн мэргэжилтэн болох урам зоригийг бий болгох зорилготойгоор хэрэгжиж ирсэн юм.

Төслийн хүрээнд 2017-2018 онд нийт 12 шилдэг оюутанд их дээд сургуулийн сургалтын төлбөрийн 100% тэтгэлгийг олгоод байна. Энэхүү төслийн санхүүжилт нь гишүүд болон дэмжигч байгууллагуудын хандив дээр босдог бөгөөд өнөөдрийн байдлаар төсөлд нийт 45 сая төгрөгийг зарцуулсан байна.

2019 онд шинээр таван оюутан элсүүлж, нийт 10 оюутанд сургалтын төлбөрийн бүтэн тэтгэлэг өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Ирээдүй төслийн тэтгэлэг горилогчид тавигдах шаардлага:
– Оюутан нь 2019 онд Их дээд сургуулийн 1-р курсэд элсэн суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх
– Өөрийн мэргэжлээрээ идэвхтэй, сайн суралцаж, шилдэг мэргэжилтэн болж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох хүсэл тэмүүлэлтэй байх

Бүрдүүлэх материал:
– Тэтгэлэг горилогчийн анкетийг татан авч бүрэн бөглөсөн байх (анкет татах линк)
– Тухайн их дээд сургуульд тэнцсэнийг батлах бичиг баримт, хуулбарын хамт
– 12-р анги төгссөн гэрчилгээний хуулбар
– “Ирээдүйн идэвхтэй залуу иргэний манлайлал” сэдэвт Эссэ (300 үгэнд багтаах)

Төслийн шалгаруулалт:
– 2019.08.21-09.05. Төслийн бүртгэлийн анкет, эссэ, бүрдүүлэх материалыг и-мэйлээр хүлээн авах
– 2019.09.06 Төслийн 1-р шатны шалгаруулалтын дүн зарлах (JCI Монголын цахим хуудсаар)
– 2019.09.16 Төслийн 2-р шатны шалгаруулалтын ярилцлага (JCI Монголын оффис дээр)
– 2019.09.18 Төслийн 2-р шатны шалгаруулалтын дүн зарлах (JCI Монголын цахим хуудсаар)
– 2019.09.22 Төслийн 2-р шатны шалгаруулалт зарлах, Тэтгэлэг гардуулах

Тэтгэлгийн хэмжээ:
2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр

Холбогдох хаяг:
– project@jcimongolia.mn
– www.facebook.com/jcimongolia
–  99017528

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.