Б.Жавхланбаяр: Шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг зөвлөлдөж байна 

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат болон мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүний шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тэднийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжигтнээр татан шалгах үедээ эрүүдэн шүүсэн хэргээр буруутгаад байгаа юм. Одоогоор шүүх хурал завсарлаад байгаа ба шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж байгаа юм.

Тэгвэл шүүх хуралдааны талаар Төв аймгийн Шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл өглөө. Тэрээр “Шүүх хуралдаан завсарлаад шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч шүүхийн шийдвэрийг танилцуулахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүдийг оруулна” гэв.

Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хоригдогч Б.Содномдаржаагийн хоёр өмгөөлөгчийн нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ илэрхийлжээ.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.