Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 22-нд дуусна

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн цахим бүртгэл долдугаар сарын 22-нд эхэлсэн. Бүртгэл сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ сарын 22-нд дуусна. Одоогоор 28 мянга гаруй хүүхэд цахим бүртгэлд хамрагдсан байгаа аж.

Энэ  хичээлийн жилд буюу 2018-2019 онд төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянга, төрийн өмчийн бус 450 цэцэрлэгт 330 гаруй мянган хүүхэд хамрагдах гэнэ. Нийт 700 гаруй цэцэрлэгт 120 гаруй мянган хүүхэд хамрагдах юм байна. Ингэснээр энэ онд цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувь болгохыг боловсролын газраас мэдээлсэн. Түүнчлэн энэ онд 73 цэцэрлэг ашиглалтад оруулж, 15 мянган хүүхдийн цэцэрлэгийн орон тоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ сарын 10-ны байдлаар эдгээрээс 35 цэцэрлэг есдүгээр сарын 1-нд багтаж ашиглалтад орохоор байгаа. Нийслэлийн Боловсролын газраас өгсөн мэдээллээр урьдчилсан тооцоогоор Монгол Улсад 11913 хоёр настан байгаа юм байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.