Sweetymotion хамтлагийн Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар Бодибилдингийн тэмцээнд оролцоно

Бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох дэлхийн хэмжээний “IFBB Pro Qualifier Mongolia” тэмцээн Монголд анх удаа энэ сарын 24-ны өдөр Corporate Convention Center-д болох гэж байна. Тэгвэл тус тэмцээнд Sweetymotion хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар оролцохоор бэлтгэж байна. Тэд тэмцээний Бикини ангилалд өрсөлдөх бөгөөд МУГТ Г.Угалзцэцэгийн багт бэлтгэлээ хангаж байгаа ажээ.

 

Монгол Улсад анх удаа болох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээний онцлог нь ямар нэгэн олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир сонирхсон тамирчин бүр оролцоход нээлттэй. Мөн тэмцээнд оролцоход улс болон бүсийн эрх авах хэрэггүй бөгөөд бодибилдинг, фитнессээр хичээллэгч хүн бүр өөрийгөө сорих бүрэн боломжтой юм.

Тэмцээн нь: 

  • Бикини
    • Фигур
    • Эрэгтэй бодибилдинг
    • Эрэгтэй классик physique
    • Эрэгтэй physique
    • 35-аас дээш насны Бикини мастер (Прo карт олгохгүй)
    • 35-аас дээш насны Фигур мастер (Прo карт олгохгүй)
    • 35-аас дээш насны Эрэгтэй Physique мастер (Прo карт олгохгүй)
    • 35-аас дээш насны эрэгтэй бодибилдинг мастер (Прo карт олгохгүй)
    • 23 нас хүртэлх Бикини (Прo карт олгохгүй)
    • 23 нас хүртэлх Фигур (Прo карт олгохгүй)
    • 23 нас хүртэлх Эрэгтэй Physique (Прo карт олгохгүй)
    • 23 нас хүртэлх Эрэгтэй Бодибилдинг (Прo карт олгохгүй) гэсэн ангиллаар болно.

 

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …