Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхтэй холбоотой хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/510 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхтэй холбоотой оролцогч талуудын нээлттэй хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, дүүрэг, хороодын болон холбогдох нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл идэвхтэй оролцсон байна.

Хэлэлцүүлгээр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлдэг 325 үйлчилгээнээс операторын горимд нэн тэргүүнд шилжих боломжтой 20 үйлчилгээг сонгон авч, багаар ажиллан үйлчилгээний шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон.

Үйлчилгээг операторын горимд шилжүүлснээр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүлэх нөхцөл бүрдэх давуу талтай юм гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газар мэдээлэв.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …