Нэгдүгээр ангийн сурагчдын дахин бүртгэл энэ сарын 21-нд эхэлнэ

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын дахин бүртгэлийг  энэ сарын 21-30-нд зохион байгуулахаар болжээ.

Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-нийг хооронд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэх юм. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна. Урьдчилсан дүнгээр 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38232 хүүхэд элсэхээр байна.

Статистик үзүүлэлтээр Баянгол дүүрэг 5577, Баянзүрх дүүрэг 6838, Багануур дүүрэг 465, Багахангай дүүрэг 110, Сүхбаатар дүүрэг 3396, Сонгинохайрхан дүүрэг 5616, Хан-Уул дүүрэг 3883, Чингэлтэй дүүрэгт 2408, Налайх дүүрэгт 676 хүүхэд бүртгүүлжээ.


Санал болгох мэдээ

Монгол сурагчид олон улсын химийн олимпиадаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Саудын Арабын Хаант улсын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол …