Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирчээ

Амралтын өдрүүдэд /2019.08-17,18/ зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 3 хүний амь нас хохирч, 15 хүн гэмтжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2019.08.17-ны 03.20 цагийн орчимд БЗД-ийн 28 дугаар хороо  Хужир булангийн зам, Гал унтраах 63 ангийн баруун урд замд Toyota Allex  автомашины жолооч Н нь Toyota Prius Б  жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 52 настай, эрэгтэй А нас барж, зорчигч 35 настай, эмэгтэй Ц, 19 настай, эрэгтэй Ц, 46 настай, эрэгтэй Б, 23 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтжээ.
  • 2019.08.18-ны өдрийн 19:20 цагийн орчимд  Хөвсгөл аймгийн Мөрөн сум “Ачмаг нуур” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 25км/ асфальтан замд Mitsubishi Colt маркийн А жолоочтой автомашин онхолдож, зорчигч 18 настай, эмэгтэй Ч нас барсан байна.
  • 2019.08.18-ны 19.40 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын төв  “Петровис” ШТС-ын хойд асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклын жолооч М нь амины Dayun Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, зорчигч 33 настай, эмэгтэй У нас барсан.
  • 2019.08.18-ны 18.20 цагийн орчимд СХД-ийн 11 дүгээр хороо Баянхошууны Хөтөлийн зам, “Пирамид” хүнсний дэлгүүрийн урд замд Toyota Lexus H-400 автомашины жолооч Б нь “Нийслэлийн хот тохижилтын газар”-ын M-580 Г жолоочтой механизмтай мөргөлдөж, зорчигч 35 настай, эрэгтэй Г нас барсан.
  • 2019.08.18-ны 00.57 цагийн үед Төв аймгийн Баян сумын 3-р баг “Цавчир” гэх газар /Сумын төвөөс хойшоо 2км/ асфальтан замд Mitsubishi L200  автомашины жолооч А нь Toyota Alphard  М жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 48 настай, эмэгтэй О нас барж, жолооч 35 настай, эрэгтэй А, зорчигч 30 настай, эмэгтэй У, 31 настай, эмэгтэй Д, 12 настай, эрэгтэй Н, 35 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтсэн ослууд гарчээ.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …