Шинэ клип: Дуучин Ц.Энгүүний шинэ уран бүтээл “Би өөрийнхөөрөө”

“The Voice of Mongolia” шоуны нэгдүгээр улирлын ялагч, “Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч,Ц.Энгүүн “Be brand”-тэй хамтран “Би өөрийнхөөрөө” шинэ дууны клипээ гаргасан байна.

…Орондоо бодол минь үерлэж байна ирээдүй рүү
Далавч үүрээд тэнгэрт дүүлнэ
Би бол хязгааргүй бодол минь маш энгийн
Байгаагаар минь намайг дүгнэ
Би бол нарнаас ч том хааяа сарнаас ч тод гийнэ
Өөрийнхөөрөө эрх дураараа

Хөшгөө нээгээч
Хөгшрөөд харамсахвий
Амьдралыг цонхоороо хараад
Одоо гараад гүй
Хэзээ ч оройтохгүй
Өөрийнхөөрөө эрх дураараа… /”Би өөрийнхөөрөө” дууны үгний хэсгээс/

Сонирхуулад, Ц.Энгүүн “Монгол Контент” ХХК-тай уран бүтээлийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Түүний анхны уран бүтээл болох “Уучлалт гуйх гэж” дууны клип өнгөрсөн зургадугаар сонсогчдын хүртээл болсон билээ. Түүнчлэн жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран бүтээсэн дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” киноны дууг дуулсан юм.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …