Фото: Монгол дээлээр гоёсон Солонгос хос

Монгол улсыг анх удаа зорин ирсэн БНСУ-ын залуу хосын Монгол дахь хуримын зураг авалт нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна.

Хосууд  долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулсан олон улсын гүйлтийн тэмцээнд оролцсон байна. Тэд  энэ үеэрээ монголын хөдөө тал нутгийн байгальд хуримын зургаа авахуулахыг хүсчээ. Тэдний хуримын зургийг монгол гэрэл зурагчин Г.Ганбилэг авч, аз жаргалтай мөчийг нь  хуваалцаж, хэзээ ч мартагдашгүй дурсамж болгон хадгалан үлдээжээ.

Залуу хос байгалийн үзэсгэлэнт Горхи-Тэрэлж, Цонжинболдог цогцолбор, “13 дугаар зуун” амралтын газарт очиж, гурав хоногийн турш зургаа авахуулсан гэнэ.

Гэрэл зургийг https://www.instagram.com/abi.photographer/?fbclid=IwAR2owjG5Z1CdrINhr1Tv9f3avhdE76-nWET145kxHwaEtaWvomnztEzf5hQ

 

 

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …