“Бяцхан Мисс” Олон улсын хүүхдийн байгууллагын охид “Luxury Brand Model Awards” загварын наадамд оролцож байна

“Бяцхан Мисс” Олон улсын хүүхдийн байгууллага нь дэлхийн хүүхдийн хувцасны загварын шоу, тэмцээнүүдэд 18 дахь жилдээ албан ёсны эрхтэйгээр оролцсоор ирсэн анхдагч байгууллага юм. Тус хүүхдийн байгууллагаас төрөн гарсан авьяаслаг мисс, загвар өмсөгч охид Малайз улсын Куала Лумпур хотыг зорилоо.

Тодруулбал, наймдугаар сарын 16-21-ний өдрүүдэд тус хотод болох LBMA буюу “Luxury Brand Model Awards” долоо дахь удаагийн загварын наадамд “Бяцхан Мисс” Олон улсын хүүхдийн байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг мисс Г.Хонгорзул, Б.Намсрай, Г.Ану-Үжин нарын хамт Монгол улсаа төлөөлөн албан ёсны эрхтэйгээр оролцохоор уригджээ.

Тус тэмцээнд “Бяцхан Мисс” Олон улсын хүүхдийн байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг Монгол Улсаа төлөөлөн долоо дахь жилдээ үндэсний захиралаар  уригдан ажиллаж байгаа юм. 

 

“Luxury Brand Model Awards” наадамд дэлхийн өнцөг булан бүрээс авьяас билгээрээ шалгарсан шилдгүүд уригддаг онцлогтой аж.Монгол улсынхаа нэрийг олон улсын хүүхдийн загварын наадамд өндөрт дуурсгахаар мордсон бяцхан миссүүд маань авьяас үзүүлбэр болон загварын үзүүлбэрээр өрсөлдөнө.

Дашрамд дурдахад “Бяцхан Мисс” ОУХБ-ын дэргэдэх “Охидын мисс” төвийн суралцагч найзууд нь болон цахим орчинд тэднийг дэмжиж амжилт хүссэн хүмүүсийн эерэг хандлага их байгааг дуулгахад таатай байна.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.