Д.Тогтохсүрэн: Манай бүлгийн гишүүд 108 гишүүнтэй болно гэдгийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн

УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн өдөр хуралдаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх эцсийн санал хураалтыг цаасаар буюу нууц санал хураалтаар авсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус намын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж, 40 гишүүн цаасаар саналаа хураагаад тарсан.  Харин өнөөдөр тав дахь өдрөө хуралдаж цаасаар авсан саналуудаа нэгтгэв. Гэвч МАН-ын бүлгийнхэн ямар ч зөвшилцөлд хүрч чадалгүй учраас ирэх даваа гаригт дахин хуралдахаар болсон.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн хурлын дараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ард нийтийн санал асуулга явуулах тухай, гишүүдийн тоо нэмэгдүүлэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлууд  дээр Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөж ойлголцох хэрэгтэй байна. Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг. Түүнээс нэг нам Үндсэн хуулийг дангаараа баталж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.

Манай бүлгийн гишүүд 108 гишүүнтэй болно гэдгийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. Хэт олон байна. Гол нь ард түмэн дэмжихгүй. Өчигдрийн цаасаар авсан санал асуулга нь үргэлжилж зөвшилцөж явах уу гэдэг санал авсан. Бүлгийн гишүүд зөвшилцөх нь зөв гэж үзсэн учраас зөвшилцөл үргэлжлээд явж байна. Сонгуулийн тогтолцооны асуудлаар манай гишүүд ярилцаж байгаа. Эцсийн шийд гаргаагүй байна.

Өчигдөр үдээс хойш болон өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газар , АН-ыхантай зөвшилцөх ажлууд хийгдэж байна. АН-ын гишүүд орон нутагт ажиллаж байгаа учраас даваа гаригт хурлаа хийж эцсийн  шийдвэр гаргахаар тогтлоо. Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган хуралдана. Өнөөдөр 13.30 цагаас УИХ-ын даргын зөвлөл хуралдах гэж байна.“ гэв.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт” үндэсний форумд оролцож үг хэллээ. Тэрбээр, “Шинэ сэргэлтийн …