27 сургуулийн анги танхимыг “SMART” буюу ухаалаг анги болгон тохижуулжээ

2014 оноос хойш БНСУ-ын Кёнги аймгийн дэмжлэгээр Санмён Их сургууль болон Samsung electronics хамтран “Ухаалаг анги” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд дээрх байгууллагуудаас 2.2 тэрбум вонны хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд Монгол Улсад нийт 27 сургуулийн анги танхимыг “SMART” буюу ухаалаг анги болгон тохижуулжээ.

Ингэснээр ерөнхий боловсролын бага, дунд, ахлах сургуулийн сурагчид смарт сургалтын орчинд  орчин үеийн тоног төхөөрөмж  дээр өөрийгөө дайчлан ажиллаж сурч боловсрох боломж нээгдэж байгаа юм.

БМДИ-ийн захирал Ж.Болормаа:

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Кёнги аймгийн боловсролын газар болон Санмён Их сургуулийн хамт олонд баярласнаа илэрхийлж цаашид хамтран ажиллахдаа таатай байна.

Жил бүр Солонгос хэлний багш нарын дунд тэмцээн уралдаан явуулдаг ба зарим тохиолдолд анги танхимын хүрэлцээ бага гэснийг харгалзан үзэж БМДИ-ээс шаардлагатай үед анги танхимаар хангаж өгч ажиллана гэдгээ мэдэгдэв.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.