Эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжийг хүлээн авлаа 

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны “Архидан согтуурахтай тэмцэх сан”-гийн хөрөнгөөр “Еврофарм” ХХК-ий нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээн авах үйл ажиллагаа энэ сарын 13-ний өдөр  боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба, Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат, “Еврофарм” ХХК-ий ажилтан, алба хаагчид оролцлоо.

Уг тоног төхөөрөмжүүдийг  нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд ашиглах бөгөөд эмнэлгийн хэрэгсэл ариутгагч автоклав, эмийн хөргөгч, ариутгалын дизкамер, даралтын аппарат, сахарын аппарат, сахарын оношлуурын тест зэрэг 6 нэр төрлийн 191 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээн авсан юм.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …