Б.Жавхланбаяр: Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хуралд 49 оролцогч оролцож байна

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг  эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.08.14/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Тэгвэл өнөөдөр /2019.08.14/ Төв аймгийн сум дундын шүүхийн Тамгын газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Төв аймгийн сум дундын шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр “Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн маш нууцын зэрэгтэй шүүх хуралдаан наймдугаар сарын 12-ноос эхлээд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүгдэгч нарыг асууж дууссан, хохирогч нарыг асуугаад дууссан. Одоо гэрч нараас асуулт асууж байна. Нийтдээ 49 оролцогч оролцож байна. Тус хэрэг нь Төрийн болон албаны тухай хуулиар Маш нууцын зэрэглэлтэй байгаа учраас хэргийг хаалттай хэлэлцэж байна. Маш нууцын хугацаа 20 жил байдаг.

Өчигдөр хохирогч Т.Чимгээ болон Т.Чимгээгийн өмгөөлөгчийн бие муудсан тул эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар бие нь гайгүй байна. Шүүх хурлыг хамгийн том танхимдаа хийж байна. Шүүх танхим нь 54 метр.кв талбайтай, гурван цонхтой. Тогтмол цонхыг нээж, хааж аль болох агаартай байлгах талаас нь анхаарч байгаа” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …