Авто замыг гурван бүсэд хуваахыг иргэд дэмжээгүй тул хойшлууллаа

Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хотын төвийг “A, B, C” гэсэн гурван бүсчлэлд хуваах шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл бүсчлэлд хуваах талаар санал асуулгад оролцсон нийслэлийн иргэдийн 64 хувь нь дэмжээгүй тул тодорхой хугацаагаар хойшлуулахаар болсон талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр өнгөрсөн долдугаар сарын 23-ний өдөр мэдээлэл хийх үеэрээ “Эхний саруудад цагдаа нар А, В бүсүүдэд хатуу хяналт тавина.  А, В бүс рүү ороход дарга цэргийн ялгаа байхгүй. Даргын машин гэхээр төлбөргүйгээр зогсоол дээр байршинэ гэсэн үг биш.  Шуурхай алба, хэвлэл мэдээллийн, бүрэн цахилгаан машинууд, нийтийн тээвэр чөлөөтэй нэвтэрнэ. Замын хөдөлгөөний журамд ямар ч өөрлчлөлт орохгүй. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр хотын захын замуудад нэмэл ачаалал үүсэхгүй. Хотын захиргааны бүх байгууллага ажлын хэсэгт оролцсон. Сөрөг хандлагаас айгаад яваад байвал түгжрэл улам өснө. Замаа өргөсгөөд л байвал машин нэмэгдээд л байна” хэмээн хэлж байсан юм.

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 803 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд гэмт хэргийн …