Ё.Баатарбилэг: Гэрээний үүргээ биелүүлж, нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг чөлөөлнө

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сургалтын төлбөрийн зээл чөлөөлөлт болон багц асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Зээлийн сангаас дотоод, гадаадын их дээд сургуулиудад суралцагчдад зээл олгодог. Сантай холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Тухайлбал, Боловсролын зээлийн санд 13 мянга гаруй хүний диплом хадгалагдаж байна. Энэ асуудал шийдэгдэхээр боллоо. Гэрээний үүргээ биелүүлж, нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг чөлөөлж, дипломыг олгох боломжтой болж байгаа бөгөөд энэ тухай асуудлыг УИХ-д өргөн барихаар болсон.

Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулахаар боллоо. Шинжлэх ухааны байгууллагуудыг нэгтгэх, нэгдсэн судалгааны лаборатори байгуулах зэрэг шинжлэх ухааны байгууллагуудтай холбоотой томоохон ажил, төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

13 мянга гаруй иргэний диплом нь нийтдээ 16 тэрбум төгрөгийн өртөгтэй. Дунджаар 500,000-1,000,000 гаруй төгрөгийн зээлтэй байсан. Боловсролын зээлийн сан буюу тухайн үеийн Төрийн сан нь нэгдүгээрт голч оноогоор төгсвөл бүрэн чөлөөлдөг байсан, хоёрдугаарт зээл авсан иргэд төгсөөд 5 жилийн турш нийгмийн даатгал төлсөн бол чөлөөлөх үндэслэлтэй байсан.

2008 оноос хойш энэ журмаар чөлөөлөлт явагдаагүй. Шинэчлэгдсэн журмын дагуу диплом чөлөөлөх тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж чөлөөлүүлэх ёстой болсон” гэв.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.