Н.Цэрэнбат: Сайд нараас бүрдсэн ажлын хэсэг ашигт малтмалын лицензүүдийг шалгана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгалийн нөөц газрыг шинэчлэн тогтоох тухай тогтоол батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай 2017 оны гуравдугаар сарын 15-ны 91 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, 153482.37 га газраар өргөтгөн нийт 896540.37 га газрыг байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай Засгийн газрын тогтоол багтагдлаа. 

Үүнтэй уялдуулж Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, зарим нэг бичиг баримтыг хуурамчаар үйлдвэрлэсэн, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах том ажлын хэсэг байгуулагдахаар боллоо” гэв.

Санал болгох мэдээ

Н.Учрал: Эмийн жор, эмчлүүлэгчдийн карт зэрэг 7 төрлийн үйлчилгээг И-Монгол системд оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг …