Хилээр 509 кг чулуу гаргахыг завджээ

Гаалийн ерөнхий газар /ГЕГ/ энэ  сарын 08-ны өдрийн 14.30 цагт Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр Монгол улсын иргэн  А  “Т” ХХК-ны 2302 ӨМҮ улсын дугаартай Фотон маркын авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний чулуу гаргахыг завджээ. Чулуунуудыг чиргүүлэн дэх нүүрсэн дундаа нуусан байжээ. Нийтдээ 17 шуудайнд 509 кг чулуу бэлтгэн нуун гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.