Хүүхдэдээ хэрхэн зөв үлгэр дуурайлал үзүүлэх вэ?

“Хүүхдэдээ хэрхэн зөв үлгэр дуурайлал үзүүлэх вэ” сэдвээр мэргэжлийн эмч, сэтгэлзүйчийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.

Хүүхэд эцэг эхийн “толь” гэдэг. Тухайн гэр бүлийн уур амьсгал болон гэр бүлийн дотоод харилцааг хүүхдийн хүмүүжлээс харж болдог. Хүүхдэд үлгэр дуурайл болох гэдэг нь тэдний хувьд хамгийн анхны том хичээлүүдийн нэг байдаг. Орчин үед сэтгэл судлаачид бодол санаа, үйлдэл, мэдрэмжид төрөлхийн ба олдмол шинжүүд хоёулаа нөлөөтэй байдаг гэж үздэг. Үүний нэг тод жишээ бол хүүхэд хэл сурах. Хүүхэд ямар хэлний орчинд байна тэр хэлийг л сурдаг.

Хүүхэд төрөөд эхийнхээ болон бусад хүмүүсийн инээхийг харж инээдэгтэй адил хүүхэд бүхнийг даган дуурайж сурдаг байна.

Эцэг, эх нь хүүхдээ ямар хүн болгохыг хүсч байна, өөрөө тийм байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжилтэй, ухаантай сайн хүн болоосой, эцэг, эхийнхээ мэргэжлийг өвлөөсэй, багш болоосой, эмч болоосой гээд тоймгүй  их хүсэл өвөрлөдөг. Гэтэл энэ бүхэн нь эцэг, эхээс ихээхэн шалтгаална гэдгийг анзаарахгүй явсаар байдаг.

Хүүхэд эцэг, эхийнхээ хэлсэн бүхнийг туйлын үнэн гэж бодож итгэдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэд ярьж хэлж буй зүйл дээрээ анхаарал болгоомжтой байх ёстой.

Тухайлбал: Хүүхдийн дэргэд ам зөрөлдөх, маргах нь хүүхдэд ингэж болдог юм байна гэсэн ойлголт төрүүлдэг. Үүнээс үлгэрлэн хүүхэд эцэг, эхийгээ хүндлэхээ болих, өөрийгөө ч буруутгах мэдрэмж төрөх шинж илэрдэг байна. Учир нь хүүхэд ухамсартайгаар дүгнэлт хийх, шүүмжлэлтэй ханддаггүйгээс гаднаас ирж байгаа үйлдлийг шууд хүлээж авдаг болохоор эцэг, эхийнхээ маргааныг өөрөөс нь болсон мэтээр хүндээр тусгаж авдаг. Харин эцэг, эх нь хоорондоо эвтэй, найрсаг, бие биенээ хүндэлдэг айлын хүүхэд илүү “хүмүүжилтэй”, өөртөө итгэлтэй, аз жаргалтай байдаг.

Таны хүүхдийг цав цагаан цаастай ном гэж бодвол эхний хуудсанд бичиж, зурах, өнгө будаг нэмэх бийр нь та өөрөө юм.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.