Нийслэлийн салбар комисс хуралдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоол гарсан бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэхээр “Нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай” НЗД-ын 2019 оны тавдугаар сарын 30-ний өдрийн А/518 дугаар захирамж гарч, Нийслэлийн салбар комисс байгуулагдсан.

Төлөвлөгөөний дагуу Нийслэлийн салбар комиссын анхдугаар хурлыг 2019 оны наймдугаар сарын 09-ны өдөр зохион байгуулж, Нийслэлийн хэмжээнд Улсын үзлэг угтан зохион байгуулсан ажил, түүний явц, үр дүн, анхаарах асуудлаар салбар комиссын дарга, гишүүд, нарийн бичиг, холбогдох албан тушаалтнууд оролцож мэдээлэл хийв.

Нийслэлийн салбар комиссын дарга, ЗДТГ-ын дарга Э.Содномжамц есөн дүүргийн салбар комисс улсын үзлэгийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл сонсож, улсын үзлэгийн бэлтгэл ажлыг сайжруулах чиглэлээр Нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, дүүргийн салбар комисс тус бүрт, мөн нийт салбар комиссууд болон Архивын газарт дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Улсын үзлэгийн чиглэлээр гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилт, батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган, ажлыг идэвхжүүлэх;
  • Урьдчилсан үзлэг шалгалт явуулах, дүн мэдээг 2019 оны наймдугаар сарын 20-ны дотор ирүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах;
  • Батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлуудыг чанартай хийж хэрэгжүүлэх;
  • Ажлын хэсэгт орж ажиллах төрийн албан хаагчдыг нэгдсэн арга зүйгээр хангах чиглэлийн сургалтыг зохион байгуулах;
  • Төв комиссоос хийх шалгалт болон Нийслэл дүүргийн салбар комиссын шалгалтууд цаг хугацааны хувьд давхардаж явагдахаар байгаа тул хүн хүчийг зөв хуваарилан ажиллуулах, үүрэгт ажлыг цалгардуулахгүйгээр зохион байгуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. DR. ADITY says

    Бүгдээрээ сайн уу,
    Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч, баян болсноор миний нэр Монгол бол Монголоос ирсэн, ядуу нэгэн байсан
    Интернетэд интернетээр интернет дээр интернетээр имэйлээр эмчлүүлж, хандивлагч болсон.
    Би бөөрний 1-ийг мөнгөөр ​​хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна.
    Би бөөрөнд $ 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн.
    Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулж, хүсч байгаа бол
    баян чиний холбоо барих и-мэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Эсвэл +91424323800802 руу залгана уу
    No Whatsapp: +15733337443

Comments are closed.