Маргааш шөнө банк хоорондын бага дүнтэй гүйлгээ хийгдэхгүй

Монголбанкнаас шинэ систем нэвтрүүлж байгаатай холбоотойгоор маргааш шөнө банк хоорондын бага дүнтэй гүйлгээ хийгдэхгүй гэдгийг төв банкнаас мэдээллээ.

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд бага дүнтэй төлбөр (Гурван сая төгрөг хүртэл)-ийн системийг бүрэн шинэчилж, ACH+ буюу Автомат клиринг хаус cистем нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагджээ.

АСН+ системийг 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө буюу 15-ны өдрийн 00:00–02:30 цагийн хооронд нэвтрүүлэх тул дурдсан хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээ дамжихгүй юм. Дээрх хугацаанд банкнуудын интернет банк, мобайл банк гэх мэт цахим сувгийн банк хоорондын гүйлгээ түр зогсох юм байна. Харин Монголбанк болон банкнуудын картын систем хэвийн ажиллах тул иргэд, аж ахуйн нэгжүүд төлбөрийн карт ашиглан ATM, ПОС төхөөрөмжөөр гүйлгээ хийх боломжтой аж.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.