Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 25-нд эхэлнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Японы Токио хотод эхлэхэд 13 хоног үлдлээ. Тодруулбал, энэ жилийн ДАШТ наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд болно.

“Токио 2020” Олимпийн наадмын өмнөх том шалгуур болсон энэ жилийн ДАШТ-д 152 орны 918 жүдоч /эрэгтэй 554, эмэгтэй 364/ оролцохоор мэдүүлгээ өгсөн. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, Герман, Бразил, Португаль, Монголын багууд бүтэн багаараа оролцохоор болсон байна. Энэ удаагийн Токиогийн ДАШТ оролцогч орон болон тамирчдын тоогоороо түүхэнд тэмдэглэгдэн үлдэхээр болж байна.

Монгол Улсаас Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ.

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
  • 52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам
  • 57 кг: Л.Энх-Отгон
  • 63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
  • 70 кг: Ц.Энхчимэг
  • 78 кг: О.Мөнхцэцэг

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Д.Амартүвшин
  • 66 кг: Ё.Басхүү
  • 73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
  • 81 кг: О.Ууганбаатар
  • 90 кг: Г.Алтанбагана
  • 100 кг: Л.Отгонбаатар
  • +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар сонгогдсон.

“Токио 2019” ДАШТ наймдугаар сарын 25-д эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, есдүгээр сарын 1-д холимог багийн төрлөөр өндөрлөнө.

ХУВААРЬ:

  • Наймдугаар сарын 25: эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг
  • Наймдугаар сарын 26: эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг
  • Наймдугаар сарын 27: эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг
  • Наймдугаар сарын 28: эрэгтэй 81 кг, эмэгтэй 63 кг
  • Наймдугаар сарын 29: эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг
  • Наймдугаар сарын 30: эрэгтэй 100 кг, эмэгтэй 78 кг
  • Наймдугаар сарын 31: эрэгтэй +100 кг, эмэгтэй +78 кг
  • Есдүгээр сарын 1: Холимог багийн ДАШТ

\

Холбоотой мэдээлэл

Comments are closed.