Цэцэрлэгийн цахим бүртгэлд 26976 хүүхэд бүртгүүлжээ

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэл долоодугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл энэ сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутад дуусна. Иргэд хүүхдээ “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлэх боломжтой.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 26.976 хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах юм.

Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагагагүй бөгөөд наймдугаар сарын 26-28-ны хооронд тухайн цэцэрлэг дээр очиж гэрээ байгуулах шаардлагатай.

Харин Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 12-ны өдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм.

“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалаагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системийн “Шалгах” цэснээс хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн эсэхийг шалгах боломжтой.

Х.Соёл

Холбоотой мэдээлэл

Comments are closed.