Алдарт “Игорь Моисеевийн балет” Монголын тайзнаа амилна

ОХУ-ын нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн аугаа найруулагч И.А.Моисеевийн нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид манай тайзнаа уран бүтээлээ толилуулахаар болжээ.

И.А.Моисеевийн үүсгэн байгуулсан тус чуулга нь дэлхийн олон үндэстэн, ард түмний бүжгийг мэргэжлийн түвшинд уран сайхны аргаар олон нийтийн дунд дэлгэрүүлэх болсон анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг юм.

Төгс илэрхийлэл, төгс бүтээл болох ардын бүжгийн үдэшт таныг урьж байна. Гайхамшигт сонгодог бүжгийн үдэш Есдүгээр сарын 3,4-ны өдрүүдэд Соёлын төв өргөөний тайзнаа болно.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.