Б.Булган: Би шүүх хуралд хохирогчоор оролцож байгаа

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал үргэлжилж байна.  Хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж буй. Хуралдаанаар ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүж байгаа юм. Тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж ял тулгасан хэмээн буруутгаж байгаа билээ.

Шүүх хурлын завсарлагааны үеэр С.Зориг агсны эхнэр Б.Булганаас шүүх хурлын талаар тодруулахад “Би барагтаа юм ярьж болохгүй. Хурал эхэлсэн учраас дуусах ёстой. Одоо хойшилно гэж байхгүй. Тиймээс шийдэгдэх байх гэж бодож байна. Хэтэрхий олон хүн байна. Есөн хүн байна, тэдний өмгөөлөгч нар үг хэлнэ гэхээр өнөөдөртөө багтах болов уу. Би шүүх хуралд хохирогчоор оролцож байгаа” гэв.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.