Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр

Намрын тэргүүн хар бичин сарын хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр
  • Аргын тооллын: 2019.8.12, Даваа гараг
  • Билгийн тооллын: 12
  • Наран ургах шингэх: 5.43-20.09
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Холбоотой мэдээлэл

Comments are closed.