Кубад суралцах Монгол оюутнууд тэтгэлгээ гардан авлаа

Хоёр улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Куба Улсаас Монгол Улсад жил тутам олгодог Кубын Их, Дээд сургуульд суралцах гурван тэтгэлэгт сонгон шалгарсан залуучуудтай Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсион уулзав.

Мөн тус дипломат төлөөлөгчийн газрын урилгаар Куба Улсад суралцсан Монгол оюутнуудын холбооны Ерөнхийлөгч болон гишүүд хүрэлцэн ирсэн байна.

Куба Улсад суралцах тэтгэлэгт сонгон шалгарсан гурван оюутан гэр бүлийн гишүүдийн хамт хүрэлцэн ирж, тус улсад үнэгүй суралцах эрхийн бичгээ гардан авсан юм.

Энэ удаагийн гурван тэтгэлгийн хоёр нь анагаах ухаанаар суралцах бол нэг нь биохимийн мэргэжлээр суралцах аж. Ийнхүү Кубад сурч буй 16 Монгол оюутны бүрэлдэхүүнд нэгдэж буй хэрэг юм.

Мөн тэтгэлэг гардуулах үеэр  Куба Улс дэлхийн олон улс орноос залуу оюутнуудыг сургаж буй талаар дурдаж, эдгээр нь өөрийн улсын боловсон хүчинд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө хичээдэг талаар ярьжээ.

Куба Улсаас өөрийн боломжид тулгуурлан олгодог ч өндөр ач холбогдол бүхий энэхүү дээд боловсролын суралцах тэтгэлэг нь Монголын болон хөгжиж буй орнуудын хүний нөөцийн хөгжилд шууд хувь нэмрээ оруулдаг.

Энэ нь Их Удирдагч Фидел Кастро Рузын үзэл санаа болон түүний асар их хүч хөдөлмөрөөр бий болгосон эв санааны нэгдлийн залгамж юм.

Кубын Хувьсгалын нэгэн жарны замналд Монголын 160 гаруй оюутнууд анагаах ухаан, шүдний өвчин судлал, инженер, эм зүй, биеийн тамир гэх мэт мэргэжлээр суралцан төгссөн түүхтэй.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.